"Hero Entertainment"-ийнхан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хаахгүй гэв


2016-04-26 15:14:01

Өнөөдөр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал хийсний дараа "Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ бас хэвлэлийн хурал хийлээ. Нэг хамт олон ийн тус тусдаа мэдээлэл хийж байгаад олон хүн гайхаж байв. Тэгвэл энэхүү хэвлэлийн хурлын үеэр "Hero Entertainment" студийн Ерөнхий менежер Г.Оюунтөгс хэлэхдээ "Энэ нэвтрүүлэг бол хэн нэг хүний дан ганц өмч биш. Тиймээс нэг хүний хүсэлтээр нэвтрүүлгийг зогсооно гэх асуудал байхгүй. Цаашид нэвтрүүлгийн бичлэг хийгдсээр байх болно. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хоёрдугаар шатандаа шилжиж, дэлхийн монголчуудыг оролцуулсан нэвтрүүлэг хийнэ" хэмээн П.Анужингийн мэдэгдлээс эсрэг мэдээллийг өглөө.

Мөн "Hero Entertainment"-ийн ерөнхий редактор Б.Батзориг “Нэвтрүүлгийн бичлэг алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрсдийн оюуны өмч гэдгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг "Hero Entertainment"-ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх албан бичиг хүргүүлсэн. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж "Hero Entertainment"-ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон. Гэтэл өнгөрсөн баасан гарагт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна” хэмээ н мэдэгдлээ.

Харин тус нэвтрүүлгийн дараагийн шатны нэвтрүлгийн П.Анужин хөтлөхгүй бол хэн хөтлөх вэ гэдэг хариултгүй үлдлээ.

Б.Цэцэ

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү