75000 $-ын шагналын сантай шилдгүүдийн халз тэмцээнд Монголын тамирчид оролцоно


2016-04-27 19:03:52
АНУ-ын Сан Диего хотноо ирэх зургаадугаар сард зохиогдох 75 мянган ам долларын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 7 тамирчин сар гаруйн хугацаанд үргэлжилсэн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч оролцох эрхээ авсан билээ.
 
Энэ удаагийн тэмцээнийг Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх болон өнгөрсөн жилийн тус тэмцээний нэг төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон ОУ-ын Мастер Т.Энхжин нар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид учир хүндэтгэх шалтгаантайгаар оролцох боломжгүй болжээ.
 
Тэмцээнд манай 5 тамирчнаас гадна Монгол гаралтай Шведийн тамирчин ОУ-ын Их Мастер А.Янжаа оролцож байгааг дуулгахад таатай байна.
 
Монголын багийн бүрэлдэхүүнд:
1) ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
2) ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
3) Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
4) ОУ-ын Мастер З.Цэцэгзул
5) ОУ-ын Мастер А.Анударь нар оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.
 
Улсаар нь авч үзвэл:
Герман - 7 тамирчин
Монгол - 5 тамирчин
Америк - 4 тамирчин
Англи - 3 тамирчин
Швед - 2 тамирчин
Недерланд - 1 тамирчин
Филиппин - 1 тамирчин
Хятад - 1 тамирчин оролцох юм байна.
 
Г.Уянга
buzznews.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү