“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа


2019-01-09 10:17:35

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хамт олон аймгийн Засаг даргын тамгын газраас аж ахуй нэгж байгууллагуудын дунд зохион байгуулсан “Эрүүл мэндийг дэмжигч, Эрүүл ажлын байр” шалгаруулах удирдамжит аяныг амжилттай хэрэгжүүлж, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолын дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ”-д нийт алба хаагчдын 90 хувийг хамруулсан байна.

Мөн ОБЕГ-ын даргын А/96 тушаалын дагуу ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 42 алба хаагчийг гэр бүлийн хамт сувиллын тусламж үйлчилгээ хийлгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү