БНЧУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, консул Ваацлав Добешийг Алтангадас одонгоор шагналаа


2019-02-28 13:43:15

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-ны өдөр Монгол Улс дахь БНЧУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, консул Ваацлав Добешийн хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж төрийн дээд одон “Алтангадас”-аар шагнасан байна. Төрийн дээд шагнал болох энэ одон нь гадаадын иргэдэд олгодог хамгийн дээд шагнал бөгөөд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 25 гадаадын иргэнд олгосон ажээ. Энэ шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, хатагтай Г.Байгалмаа гардуулж өгсөн байна.

БНЧУ-д Европын холбооны улсуудаас хамгийн олон буюу 10 мянга гаруй монгол иргэн түр болон удаан хугацаагаар оршин суудаг юм. Түүнчлэн сүүлийн үед манай хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин тэлж байгаа бөгөөд тодруулбал, БНЧУ-ын компаниуд манай улсаас ажиллах хүч авах сонирхол ихсэж байгаатай холбоотойгоор тус улсад ажиллаж амьдрах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, БНЧУ-ын Элчин сайдын яам богино хугацааны виз олгоход шенгений бусад 5 орныг төлөөлж ажилладаг билээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү