"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмыг ирэх наймдугаар сард зохион байгуулна


2019-04-08 13:03:40

"Даншиг наадам Хүрээ цам 2019" шашин соёлын наадмыг  ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, наймдугаар сарын 3, 4-нд "Даншиг наадам-Хүрээ цам 2019" наадмын зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргажээ. Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдаг нь гадаад болон дотоодын жуулчдын үзэх дуртай наадмын нэг болсон юм. Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болон хөгжжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болсон түүхтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү