Манай шигшээ эхний тоглолтоо 09-р сарын 05-нд Улаанбаатар хотод Мьянмартай хийнэ


2019-07-18 11:39:19

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод боллоо.

ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтсан байна.

Хэсэг тэргүүлж буй “Цэнхэр самуурайнууд”-аас гадна өмнө нь тоглож байсан Кыргызстан, Мьянмар болон Тажикстаны шигшээ багуудтай хүч үзэх болсныг дуулгахад таатай байна.

Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байв.

Мөн Киргизийн багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байжээ. Дээрх багуудтай тоглосноос хойш олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, туршлага хуримтлуулсан “Талын хөх чононууд” мэдсэн сурсанаа, үзэгч хөгжөөн дэмжигчиддээ харуулах сайхан боломж гарлаа.

Манай шигшээ эхний тоглолтоо 09-р сарын 05-нд Улаанбаатар хотод Мьянмартай, 09-р сарын 10-нд Кыргызстантай мөн эх орондоо тоглох болно.

Түүхэн амжилт гаргаж хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөх шигшээ багийнхандаа нийт хөлбөмбөг сонирхогчид, Монголын ард түмний өмнөөс амжилт хүсье.

Монголын хөлбөмбөгийн холбоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү