Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ


2019-08-05 12:32:03

Монгол хүний ой тогтоолт оюун ухааныг  дэлхийд гайхуулж яваа ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар гаргасан амжилтаараа Гиннесийн номонд нэрээ бичүүлсэн гавьяатай гэдгийг хэн хүнгүй мэднэ.
 
Тэд өнгөрсөн 2017  онд БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн юм.
 
Тэгвэл Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр нь 6000 гаруй тамирчдаас дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ гэх бахдам сайхан мэдээлэл байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү