MODE загварын шоу сайхан боллоо


2019-09-30 20:07:18

MODE загварын урлангийн анхны бие даасан шоу энэ сарын 28-нд The Corporate Hotel and Convention Centre-д боллоо.

Намрын загварын сенсааци болох энэхүү шоу нь үндсэн 3 хэсэгтэй байсан бөгөөд топ загвар өмсөгчид ,олон улсын шагналт миссүүд тайзнаа алхахаас гадна монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид загвар үзүүлж байсан юм.

Шоуны тайзнаа топ загвар өмсөгчид, олон улсын шагналт миссүүд алхсанаас гадна Монголын урлаг соёлын төлөөлөл, олны танил эрэгтэй жүжигчид загвар өмссөн юм.

Тухайлбал Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, П.Баттөр, "GUYS" М.Мягмар, УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Орлон тоглогч Ш.Энхжаргал зэрэг уран бүтээлчид загвар зохион бүтээгч Н.Оюун-Эрдэнийн “Bespokesuit” цуглуулгыг өмсөн тайзнаа алхав. Загвар зохион бүтээгч залуу бүсгүйн ур ухаан шингэсэн эдгээр бүтээлүүд дахин давтагдашгүй хэв маяг, тухайн хүнд тохирсон онцлог шинжээрээ ялгарч байлаа.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү