"Харанга" хамтлагийнхан хамтаараа гавьяат боллоо


2019-10-29 15:47:44

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, одон медалиар шагнав. Тэдгээр шагналтнуудын дунд "Харанга" хамтлагийн бөмбөрчин, гитарчин хоёр багтсан билээ.

30 жилийн ойн хүрээнд "Замд гаръя" тоглолтоо хийсэн "Харанга" хамтлагийнхан хоёр гавьяаттай болсон нь энэ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор "Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор гитарчин Яримпилийн Одсүрэн нар энгэрээ цооллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү