Б.Амарбаясгалан: Би хувцасанд дурласан хүн


2019-11-28 14:33:15

Сүүлийн үед залуучуудын дунд “Амар брэнд” гэх хувцас загвар өргөн дэлгэрээд байгаа билээ. Тус брэнд орчин үеийн хэв загварыг монгол зургийн  хэв загвартай хослуулан цүнх, футболка, цамц, тэрбүү хэл автобусны карт, утасны кейс ч хийдэг юм. Түүнийг Б.Амарбаясгалан гэдэг.

-Сайн байна уу. “Амар” брэндийнхээ тухай танилцуулаач?

- “Амар” брэнд үүсгэн байгуулагдаад долоон сар болж байна. Хэдийгээр долоохон сар болж байгаа ч маш олон хүнд танигдаж чаджээ. Энэ нь надад тун таатай байна. Манай брэндийн гол онцлог нь бүх хувцас загварынхаа зургийг өөрийн гараар зурдаг.

-Загваруудын зураг нэлээн өвөрмөц байна. Ийм этгээд шинэлэг загварыг хүмүүс хэрхэн хүлээж авч байх юм бэ?

- Маш шинэлэг өвөрмөцөөр онцгойлон хүлээж авч байсан.  Нэг үеэ бодоход залуучууд илүү задгай сэтгэдэг болжээ. Ямарваа нэг юманд дургүйцлээ илэрхийлэхээс илүүтэй эерэгээр сэтгэдэг болсон байна.

-“Амар” брэндийг үүсгэх болсон шалтгаан юу байв?

-Яг үнэндээ хийх болсон шалтгаан гэж байхгүй.Ер нь өөрийн сонирхлоороо байгуулах болсон. Хүүхэд байхаасаа л зургийн сонгоны ангид суралцаж, дизайнер болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд сургуулиа төгсөж байгаад өөрийн гэсэн брэндтэй болно гэж боддог байлаа.

-Маш олон өвөрмөц маягийн хувцас гаргаж байна. Та нэлээн шинэлэг хувцас загварт дуртай бололтой?

-Тийм ээ. Би хувцасанд хайртай дурласан хүн.  

-Хамгийн анхны загварынхаа талаар ярьж өгөөч?

-Анх санаагаа гаргахдаа л  монгол зургийн хэв маягийг сатан төрхөд оруулж хийхээр шийдсэн. Ерөнхийдөө арай өвөрмөцөөр сэтгэж хийхээр бодсон юм. Хамгийн эхний коллекшин бол хүний толгойг хийсэн. Харин коллегшин 2 бол илүү их деталь нэмэгдэж, илүү их санаа гаргаж хийсэн. Хамгийн анхны коллекшин минь “UB fashion street”-д оролцсон.  

-Цаашдаа төрөл санаа тань улам бүр нэмэгдэх үү?

-Тэгнэ. Нэмэгдэнэ. Илүү өргөнөөр сэтгэж баяжуулж хийнэ дээ.

-Таны ажлын онцлог арга барил юу вэ?

-Би ажилдаа хамаг сэтгэл зүрхээ зориулж хийдэг. Ажилдаа ч, амьдралдаа ч зарчимч байж, цагийн юмыг цагт нь л хийхийг боддог. Ер нь хүн хийсэн ажлаасаа таашаалийг авч мэдрэх естой гэж үздэг.

-Та юунаас эрч хүч урам зориг авдаг вэ?

-Зурсан зургаасаа эрч хүч , урам зориг  авдаг. Яг зурж дууссаныхаа дараа үнэхээр гоё зурлаа гэж, гаргах гэсэн санаагаа гаргачихвал бүр сайхан.

 

-“Амар” брэндийн цаашдын зорилго юу вэ?

-“Амар” брэндээ дэлхийд гаргаж, дэлхийн брэнд болгоно гэж боддог. Брэнд маань дэлхийд гардаггүй юм аа гэхэд зурсан зурагнуудаа дэлхийн брэнд болгоно гэж бодож байна. Манай брэнд он гаргаад өөр олон артисттай болж байгаа. Тиймээс зураг, дизайныхаа төрлийг нэмэх төлөвлөгөөтэй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү