Д.Нямхүү: Үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо


2020-05-14 17:57:34

ОХУ-аас үүргийн онгоцоор ирсэн оюутнуудаас өглөө 18-д нь коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн билээ. Тэгвэл тэднээс дахин 37 хүний шинжилгээ батлагдлаа. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 98 боллоо.

Үүнээс 15 хүн эдгэрч, эмнэлгээс дараагийн шатанд шилжлээ. ХӨСҮТ-д 83 иргэний онош батлагдаж, эмчилгээнд орлоо.

Дараа дараагийн үүргийн онгоцоор иргэдээ татан авахаас өөр аргагүй. Өнгөрсөн 5 сарын хугацаанд эмч, эмнэлгийн бэлэн байдлыг нэлээд сайн хангасан. Үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн тухайд өвчний голомттой улсаас ирж байгаа.

Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн сорьцыг өнөөдөр цуглуулна. Мөн шинжилгээг хийж, хариуг тэр даруйд нь буюу маргааш 11.00 цагийн мэдээллээр танилцуулна.

Мөн Энэтхэгийн нислэг болон Алтанбулагийн боомтоор дамжин орж ирэх иргэдийг хянах, эрэмбэлэн ялгаж, зарим нь ХӨСҮТ-д авчрах, тусгаарлах байруудад хуваарилах ажлыг зохион байгуулна.

Эм тарианы хангамжийн тухайд хангалттай байгаа. Хувийн хамгаалах хэрэгсэл хангалт сайн байна. Цаашдаа хувийн хамгаалах хэрэгслийн тоо нэмэгдүүлэх, нөхөх талаар ярилцаж байна.

Ер нь бэлэн байдлаа сайтар хангасан гэж үзэж байгаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү