А.Амбасэлмаа: Монголд орж ирээд халдвар авсан байх боломжгүй


2020-05-20 12:54:29

Монгол Улсад ковид 19 халдварын батлагдсан тохиолдлуудын эмнэл зүй болон тархвар зүйн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Зарим мэдээллийг өссөн дүнгээр нь танилцуулна.

2020.01.06-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийтдээ 5000 орчим хүнийг хяналт, танадалт, шинжилгээнд хамруулсан. Үүнээс 283 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 80 гаруй хувь нь амьсгалын замын бусад шинж тэмдэг илэрсэн.

Сэжигтэй 283 тохиодлоос коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналт, танадалтад аваад байна.

Манай улсад эмпортлогдож орж ирсэн 140 тохиолдол бий. Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 1-5 удаагийн шинжилгээнд хамруулж байгаа.

 Батлагдсан тохиолдлуудын 89 хувь нь ОХУ-аас, үлдсэн нь 11 улсаас зөөвөрлөгдсөн байна.

Хүйсийн хувьд 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй. Эрэгтэй нь илүү байгаа нь Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудаас халдвар илэрсэн учраас ийм үзүүлэлт гарч байна.

Нийт батлагдсан тохиолдлын 26 нь эдгэрсэн. Эмчлэгдэж байгаа 114 хүн байна.

Эдгэрч гарсан хүмүүсээс одоогоор 13 хүн сувилалд байна. Гэртээ 3 хүн байна. 10 нь ажиглалтаас гарсан. Гарсан 10 хүний 4 хувь нь гадаад иргэн байгаа. Нэг нь эх орон руугаа буцсан бол нэг нь энд тусгаарлагдсан байна.

Гарсан иргэд маань ХӨСҮТ-өөс гараад сувилалд 2 удаа шинжилгээнд хамрагдаж байгаа. Гэртээ гарсныхаа дараа мөн 2 удаагийн давтан шинжилгээ хийлгэнэ. Хариу нь сөрөг гарсан учраас хэвийн амьдралдаа шилжсэн гэсэн үг.

2020.01.06-ны өдрөөс хойш лабораторид 13.000 орчим хүнд вирусийн шинжилгээг хийсэн байна.

15 хотоод 24 их, дээд сургуулийн оюутнууд эх орондоо ирсэн. 7 хотын 15 их, дээд сургуулийн оюутнуудад коронавирус илэрсэн.

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 400 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Үүн дотроос 37 хүнд коронавирус илэрсэн. Эдгээр хүмүүс тусгаарлагдан, шинжилгээнд орсон. Ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулсан. Одоогоор ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй.

Халдварт өвчнөөр өвчилсөн хүний нэр хаягийг өгдөггүй. Энэ нь хүний эрхтэй холбоотой” гэлээ.

Сүүлийн үед цахим орчинд Алтанхундага гэх хүнтэй холбоотой мэдээлэл цацагдах болсон билээ. Үүнд эрүүл мэндийн яамнаас албан ёсны тайлбар хийлээ.

А.Амбасэлмаа" Энэ хүн 2019.09 сард ОХУ-д амьдарч, ажиллахаар очсон юм билээ. 2020.04.29-05.13-ны хугацаанд ОХУ-ын Улаан-Үд хотод амьдарч байсан. Улаан-Үд хотод ирээд гэр бүлийн 6 хүний хамт байр түрээслэн байсан.

Улмаар энээ сарын 13-нд хилээр орж ирж, 14-нд автобусаар Төв аймгийн Батсүмбэр амралтын газар ирж тусгаарлагдсан. Энэ үед нь шинжилгээ авахад халдвар илэрсэн. Энэ иргэн Улаан-Үд хотод байхдаа 2 удаа шинжилгээнд орсон гэж хэлж байгаа. Орсон байсан. 05 сарын 2-нд болон 8-нд. Хамар залгиур, PCR шинжилгээ хийлгэсэн, хариу нь сөрөг гарсан. 05 сарын 8-нд хийлгэсэн шинжилгээнийхээ хариуг 12-нд авсан байдаг. Удсан шалтгаан нь ОХУ-д ялалтын баяр гээд хариу хойшилсон. Шинжилгээ өгснөөс хойш ОХУ-д 5, 6 хоног байсан  гэсэн үг.

Энэ хүн Монгол Улсад орж ирэх явцдаа халдвар авсан гэдэг асуудлыг бичээд байгаа. Энэ хүн ингэж халдвар авах боломжгүй. Гэтэл ингэж иргэлдийг үймүүлж байна" хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү