Д.Нямхүү: Халдварын 13 тохиолдол нэмэгдлээ


2020-05-28 12:24:26

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.05.27-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 517 хүний шинжилгээ хийлээ. Үүнээс 504-т нь халдвар илрээгүй. Үүнд

-          ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40 хүн

-          Ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүн

-          Танадалтын зорилгоор цуглуулсан 19 сорьц

-          Ажиглах байранд тусгаарлагдсан 7 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочид шинжилгээ хийхэд мөн халдвар илрээгүй.

Харин 2020.05.27-нд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

2020.05.26-нд Моксва-Улаанбаатарын онгоцоор 170 ирсэн. Үүнээс давтан шинжилгээгээр 1 оюутнаас халдвар илэрлээ.

Мөн 2020.05.27-нд Алтанбулагийн боомтоор 340 хүн орж ирсэн. Эдгээр иргэдийн 12 хүнээс халдвар илэрлээ. 10 нь оюутан байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 161 боллоо. Үүнээс эдгэрсэн  43 хүн байна. ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байгаа 118 хүн байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 107, хүндэвтэр 11 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

like 2020-05-28 13:17:34-д бичсэн холбогдсон IP хаяг: 113.29.230.200
eleg negt mongolchuud min joohon tesne shvv! bid deed tenger zayat uls shvv!