Монголын циркчид явуулын асарт тоглолт хийнэ


2020-10-09 12:24:15

Орох оронгүй болсон циркчид “Консерватор”-ийн хашаан дахь асраасаа мэдээлэл хийлээ. Циркийн сургуулийн 80 жилийн ойгоо эл явуулын асарт тэмдэглэхээр болсноо тэд энэ үеэр мэдэгдсэн. Тус сургуулийн төгсөгчдийнх нь 97 хувь гадаадад ажлын байранд зуучлагддаг байна. Гэвч Монголд ажлын байр байхгүй төдийгүй циркийн урлаг өөрийн гэсэн байргүй болсонд тэд харамсаж явдгаа ч дурсан ярьсан.

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болж яваа нь энэ аж. Улсын цирк засварт орсон. Хуучин цирк буюу Дашчойлин хийдийн дуганд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул ийнхүү “гудамжинд” асар барихаас өөр аргагүй нөхцөл байдал бий болжээ.

Тиймээс циркийн үе үеийн уран бүтээлчид хамтран явуулын асарт сургуулийнхаа 80 жилийг ойг угтан тоглолт хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 10, 11-нд тоглолтоо хийх гэнэ. Явуулын асар циркэд 600 хүн тоглолт үзэх боломжтой юм байна.

Уг нь уран бүтээлчдийн зүгээс манай улсад циркийн урлаг хөгжсөн, Ази тивдээ төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж байгаа, сургалт сайтай гэдгээ хэлж байв. Гэвч хичээл явуулах байргүй болсон, төр засгаас дэмжлэг авалгүй удаж байгаа гэнэ.

Мөн энэ үеэр Циркэд засварт анхаарал хэрэгтэйг санууллаа. Учир нь Циркийнх нь зориулалтаар засаж байна уу, үгүй юу гэдгийг нягталж, Соёлын яам анхаарлаа хандуулахыг хүсэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү