Эх орны хишиг мөнгийг нууц амрагтайгаа нийлэн завшжээ


2014-01-05 11:46:47

“Эх орны хишиг” 21 мянган төгрөгийг  нууц амрагтайгаа нийлж хувьдаа завшин хөлжсөн эрээ цээргүй хэрэг болсон байна.

 

Тодруулбал, “Эх орны” хишиг болгон тараасан 21 мянган төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний төвийн халамж, үйлчилгээ эрхэлсэн ажилтан залуу нэгэн банкинд ажилладаг ахлах тэллер бүсгүйтэй нууц амрагийн холбоо тогтоон улмаар Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа хүртэх ёстой 21 мянган төгрөг болох нэлээдгүй олон сая төгрөгийг нийлж завшсан байна. Одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн гэнэ. 



Эд хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хууль бусаар авсан бүх мөнгөө эргүүлэн төлөхөөр болж, бөөн юм болж байгаа сурагтай. Дээрх залуугийн хувьд гэр бүлтэй нэгэн бөгөөд банкны тэллер хүүхэнтэй дотно харилцаа үүсгэн хоорондоо хуйвалдаж ийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн завш­сан мөнгөөрөө “Лэнд Круизер” маркийн автомашин авч унан, амьдрал ахуйгаа огцом дээшлүүлсэн гэдгээ ч мэдүүлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү