Энэтхэг эрчүүдэд бэлгэвч томдож байна


2014-01-05 12:21:20

Энэтхэгийн эрчүүдийн олонхид олон улсын хэмжээний дагуу хийсэн бэлгэвч "хэт" томдож буйг тус улсын 1000 эрэгтэйг хамруулсан судалгаагаар тогтоожээ.

 

Бэлэг эрхтнээ хэмжүүлсэн эрчүүдийн талаас илүү хувьд нь олон улсын стандартын дагуу хийсэн бэлгэвч томдож байсан байна. Үүнээс үзвэл, Энэтхэгт харилцан адилгүй хэмжээтэй бэлгэвч хийх хэрэгтэй гэсэн уриалга хэрэгжих боломжтой байгаа юм.


Энэтхэгийн анагаах ухааны судалгааны зөвлөл уг судалгааг хоёр жилийн турш явуулжээ.
Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн сайн дурын 1200 гаруй эрэгтэй бэлэг эрхтнээ хэмжүүлсэн аж.


Уг судалгаанд Энэтхэгийн анги давхарга, шашин, хот, хөдөөгийн оршин суугчдын төлөөлөгчдийг судлаачид хамруулсан байна.
Энэтхэг эрчүүдийн 60 орчим хувь бэлгэвчний үйлдвэрт ашигладаг олон улсын стандарт хэмжээнээс 3-5 см богино бэлэг эрхтэнтэй байгааг судалгаа харууллаа.


Үүний улмаас Энэтхэгт таван бэлгэвч тутмын нэг нь хэрэглэхэд урагдаж, цоорох эрсдэлтэй учраас ноцтой асуудал гэж үзэж байна.
Энэтхэг улс нь ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн тоогоороо хэдийнээ дэлхийд хамгийн дээгүүрт ордог болжээ.

 

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү