Хоёр Солонгосын нэгдэх зардлыг нийтэд дэлгэж эхэллээ


2014-01-06 15:31:42

Хүний эрх , үзэл санааны эрх чөлөөгөөрөө Өмнөд Солонгос улсын иргэд дэлхийн 167 орны дунд эхний 20 байранд багтдаг бол Хойд Солонгос улс хамгийн сүүлийн байранд  ордог байна.

 Ийм  2 улс ирэх 2030 онд нэгдэнэ хэмээн тооцвол нэгдсэн Солонгос улс 350 мянга гаруй цэрэгтэй болж ,  Хойд Солонгосоос 800 мянга , Өмнөд Солонгосоос 400 мянган ажил хөдөлмөр эрхлэх чадвартай ажилчид хөдөлмөрийн зах зээл дээр ажиллан , 2 Солонгосыг нэгтгэх   эдийн засгийн  зардал 16 триллион воноос эхэлнэ гэж тооцоолжээ.

 

 Энэхүү зардал жил бүр өсөн нэмэгдэж 2050 он гэхэд 58 триллион  орчим вон болох ба  Хойд Солонгос улсын орон нутгуудыг хөгжүүлэх зардал 5 жил тутамд 20%-иар өсөн нэмэгдэж , дараагийн жилүүдээс 10-20% болно гэжээ .

 

2025 оноос эхлэн Хойд Солонгосын ажилчдын цалинг Өмнөд Солонгосын ажилчдын цалингийн 50%-д хүргэж , үүнийг жил бүр нэмэгдүүлэн 2050 онд гэхэд Өмнөд Солонгосын ажилчдын цалингийн хамгийн доод хэмжээнд аваачихаар тооцвол , зөвхөн энэ зардалд хамгийн багадаа 3111 триллион вон зарцуулах ажээ.

 

 Ерөнхийлөгч Пак Гын Хе , 2 Солонгосыг нэгтгэх явдлыг гайхамшиг гэж хэлсэнтэй  холбогдуулан  2 Солонгосыг нэгтгэх зардлыг хийсэн эдийн засгийн судалгааны байгууллагууд,  өөрсдийн хийж байсан олон тооцоог нийтэд үзүүлж эхлээд байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү