Лиз гэх эмэгтэй 3 цагийн турш дур тавьж олны гайхшралыг баржээ


2014-01-06 16:27:57

АНУ-ын "Seattle" хотын иргэн Лиз гэх эмэгтэй гэнэт л 3 цагийн турш дур тавьж, эцэс сүүлдээ эмнэлгийн тусламж авахад хүрчээ. Лиз найз залуутайгаа секс хийснийхээ дараахан гэнэт л энэ мэдрэмжийг мэдэрч эхэлсэн аж.

 

Эхний нэг цагт нь тэр бүр гайхшралд орж, сүүлдээ үсэрч, цовхорч, үүнийгээ мэдрэхгүйн тулд дарс хүртэл ууссан байна. Гэвч байдал дээрдэхгүй байсан тул эмнэлэг барааджээ. Эмнэлгийн ажилтнууд түүнийг яаралтай түргэн тусламжийн өрөөнд оруулж, тайвшруулах эмчилгээ зэргийг хийсэн ч эмэгтэйн дур тавилт үргэлжилсээр 3 цаг орчмын дараа л дууссан гэнэ.

 

Гэвч эмч нар түүнийг оношилж чадаагүй бөгөөд гайхшрсаар үлджээ. Залуу хосууд энэ тухайгаа "TLC" телевизийн 'Sex Sent Me to the ER' нэвтрүүлэгтэй хуваалцсан байна. Лизийн найз залуу энэ тухай "Түүнийг эмнэлэгт хүргэж өгөхөд тэнд байсан бүх хүмүүс над руу сонин харж, сонжиж байсан. Гэсэн ч миний хувьд Лизд яг юу тохиолдоод байгааг л мэдэхийг хүсч байсан" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү