Солонгосын иргэд хууль бусаар гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ


2014-01-06 16:38:37

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хийсэн ээлжит хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн үндэслэлээр 12 дугаар сарын сүүлээр БНСУ-ын гурван иргэнийг албадан гаргалаа.


Манай улсад жуулчлахаар ирсэн дээрх гурван иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсныг тогтоожээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журамд заасны дагуу эдгээр иргэний Монгол Улсад орж ирэх эрхийг гурван жилээр хассан байна.

 

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү