“Макс тауэр”-ын барилгаас төмөр унаж, мөрөөрөө явж байсан нэгний алтан амийг авч одлоо


2014-01-07 11:16:10

Маш харамсалтай мэдээ дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье.

 

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа Маск группын “Макс тауэр”-ын баригдаж буй барилга дээрээс өнөөдөр 10.30 цагийн үед бэхэлгээний төмөр замаар явж байсан ланд 200 машин дээр унаж, жолооч нь газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Одоо эл хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажил үргэлжилж байна.

 

Энэ талаарх эхний мэдээллийг твитерчид өгч байна.

 

Ийнхүү Монгол улсад баригдаж байгаа барилга дээрээс төмөр унаж, хүний аинд хүрсэн хэрэг 2 дахь удаагаа давтагдлаа. Нэг үгээр бид алдсан алдаагаа дахиад давтлаа гэсэн үг.

 

Урьд нь 2012 оны намар “Тэнгис” кино театрын урд талд баригдаж байгаа барилгаас төмөр унаж, нэгэн залуугийн алтан амийг авч одсон билээ. Тухайн үед эл хэрэг улсын хэмжээнд асуудал болон тавигдаж, баригдаж байгаа баригуудад аюулгүй байдлыг сахиулах ажил орон даяар, нийслэл хотод бол бүр хүчтэй өрнөж байсан. Гэвч эл энэ удаа дахин давтагдаж, мөрөөрөө явж байсан нэгний алтан аминд хүрлээ.

 

Т.Бат

BUZZNEWS.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү