“Улаанбаатар Такси” компанийн жолооч машины дугуй хулгайлж байгаад хөршид нь гардуулжээ


2014-01-09 15:34:00

Өнөө өглөө 06.00 цагийн орчимд “Улаанбаатар Такси” компанийн  14-93УНС  улсын дугаартай машины жолооч байрны гадна тавьсан машины дугуйг хулгайлж байгаад баригджээ.


Эл хэрэг  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 57 дугаар байрны гадна болсон бөгөөд гэмт этгээд цагаан өнгийн Приус-20 машины зүүн талын урд хойд хоёр дугуйг данхраатан тайлж байжээ. Үүнийг анх Приус-20 машины эзний хөрш айлынх нь хүн харан цагдаад мэдэгдэж, мөн эзэнд нь дуулгаснаар эл хэрэг үйлдэл дээрээ илэрчээ.  


Хулгайч нь 30 орчим насны “Улаанбаатар Такси” компанийн жолооч байсан агаад өөрийн таксинд явдаг машинаа тонож байгаа машины хажууд хааж тавин эл хэргийг үйлдэж байсан байна.


Иймээс Сансар орчимоор машины эд ангиа хулгайд алдсан хүн байвал  дүүргийн цагдаагийн газарт өргөдлийн хамт мэдэгдэхийг анхаарууллаа.

BUZZNEWS.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү