Хачин хүмүүсийн гаж сонголтууд /фото/


2014-01-15 10:36:59

Тэгвэл гэрэл зурагчин Павел Соколов гаж гэмээр хачин зуршил, сонирхолтой хүмүүсийн зургийн гэрэл зургийн хальснаа буулгасан байна.

 

Тэдгээр хүмүүс өөрсдийнхөө боломжтой бүх газар шивээс хийлгэж, цоолуулан өөрийгөө ямар нэгэн амьтан, сансар огторгуйн хүн мэтээр төсөөлөн эцэст нь ямар болсон бэ гэдгийг зургуудаар нь өгүүлжээ.

 

Тухайлбал эхний зурган дээр байгаа ногоон үстэй залууг Илья Губарев гэдэг.  Тэрээр 27 настай бөгөөд хамгийн анх хөлөндөө шивээс хийлгэж байжээ. Үүнээс хойш 12 жил өнгөрөхөд түүний бараг бүх бие шивээсээр дүүрсэн байна. Тэрээр нүдэндээ хүртэл шивээс хийлгэсэн бөгөөд энэ нь нүдэндээ шивээс хийлгэсэн анхны Орос хүн болгожээ.  Үүнээс гадна тэрээр  хэл, чих, нүүрээ цоолуулахаас гана  хөхний толгой, бэлэг эрхтнээ хүртэл цоолж, кольцо зүүсэн байгаа гэнэ.

 

Харин хоёр дахь зурган дээр байгаа бүсгүйг Молли Ауринен гэдэг.  Тэрээр 25 настай. Тэрээр одоогоос долоон жилийн өмнөөс шивээсэнд “дурлаж”,  үснийхээ өнгийг ч өөрчилж эхэлжээ . Тэр энэхүү байдалдаа сэтгэл ханамжтай байдаг бөгөөд ер бусын таашаалыг мэдэрдэг хэмээн ярьсан байх жишээтэй. Ингээд зургуудыг сонирхъё.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү