Үр зулбуулах эм ууснаас болж амь насаа алджээ


2014-01-16 09:58:07

2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн амын тоо 1.216.802 болж, өмнөх оныхоос 32.605-аар, төрөлт 39.906 болсон нь өмнөх оныхоос 2882 буюу 7,22 хувиар нэмэгджээ. Жирэмсний эрт үеийн хяналт 86,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0,1 хувиар ахисан байна.

 

Нялхсын эндэгдлийн түвшин 13,59, эхийн эндэгдлийн түвшин 52,26 промиль байгаа нь мянганы хөгжлийн 2015 онд хүрэх зорилтод ойр байгаа хэдий ч өмнөх оныхоос эхийн эндэгдэл 9,26 промиль, нялхсын эндэгдэл 0,54 промиль нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 

2013 онд Нийслэл  Улаанбаатар хотноо  нийт  21 эх  эндсэн байна. Дээрх  21   эхийн   7  нь   НЭМГ-ын  харьяа  байгууллага ( КНАГ-5, III амаржих газар -1, Налайх-1-)д  бусад  14   нь   НЭМГ-ын  харьяа бус  эмнэлгийн   байгууллагуудад буюу  гэртээ нас  барсан байна. Тухайлбал, УНТЭ 5, УГТЭ 1, ЭХЭМҮТ-д 1, гэртээ 6, Зочид буудалд 1   тус  тус  нас   барсан   байна.

 

Эдгээрээс  эх  барихын  шууд  шалтгаантай 11,  Эх  барихын  шууд  бус  шалтгаантай 10  эндэгдэл   байна. Үүнээс  5 тохиолдол нь  аюултай үр хөндөлт  өөрөөр  хэлбэл дур мэдэн  эмчиийн зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр захаас үр зулбуулах эм авч  хэрэглэн  хүндэрч амь насаа алдсан нь  анхаарал татаж  байгаа аж.

 

Монгол улс   эхийн эндэгдлээрээ эндэгдэл   өндөртэй орноос дунд зэргийн   эндэгдэлтэй   орны  тоонд   багтах  болжээ.

 

 Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Энэ жилийннээлтийн үйл ажиллагаа ны нийслэлийнх нь өнөөдөр 11.00 цагаас Клиникийн 1-р амаржих газрын хурлын зааланд болох гэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, НЭМГ-ын дарга С.Туул, амаржих газрын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцох юм байна.

 

Б.Цэцэ

BUZZNEWS.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү