Болгарын уламжлалт хуримын хачин ёс одоо ч байсаар л /фото/


2014-01-16 10:36:49

Баруун өмнөд Болгарын Рибново тосгон нь өвөг дээдсийн уламжлалт хуримын ёсоо одоо хэр нь дагаж мөрдсөөр байгаа ганцхан тосгон.

 

Хуримд оролцож байгаа сүйт бүсгүй хуримын ёс заншлаа  нүдээ аниастай чигээр  үйлддэг бөгөөд тэд толгойдоо цаасан чимэглэл зүүж, нүүрээ цагаанаар будан, унжуургаар халхалж,  тод хувцас өмсөнө. Ингээд ч тахилддаас адислал авдаг байна.

Хуримд оролцож байгаа сүйт бүсгүй хуримын ёс заншлаа  нүдээ аниастай чигээр  үйлддэг бөгөөд тэд толгойдоо цаасан чимэглэл зүүж, нүүрээ цагаанаар будан, унжуургаар халхалж,  тод хувцас өмсөнө. Ингээд ч тахилддаас адислал авдаг байна.  Энэ бүх ёслолын хугацаанд  сүйт бүсгүй нүдээ нээж хэрхэвч болохгүй гэнэ. Хуримын инжид залуугийн гэр бүл голчлон гараар урласан оймс, хивс болон ном бэлэглэдэг бөгөөд эдгээр  бэлгүүд бүсгүйн гэр бүлийнхэнд үлддэг заншилтай ажээ.

Харин хуримын ёслол дууссаны дараа тосгоныхоо төв талбайд 2 талын гэрийнхэн болон ахан дүүсээрээ уламжлалт бүжиг наадаан хийнэ.

Сүйт бүсгүй хуримаа хийхдээ цэвэр ариун байх ёстой учир гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх ёстой ажээ.

Уг ёслол, зан үйл нь цаагуураа тэдний шүтээн шашинтай холбоотой аж.

Рибново  тосгон нь нийт 3500 орчим оршин суугчидтай, тэдэндээ зориулагдсан хоёр сүм, 10 тахилчтай юм байна.

BUZZNEWS.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү