Цагдаа хүн дайрчихаад зугтсан байжээ


2014-01-16 19:13:20

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орох авто замд  нэгэн иргэн авто машины осолд орж нас барсан байдалтай олдсон талаар манайх өмнө нь мэдээлж байсан. Гэтэл энэ хэргийг цагдаа хүн үйлдээд зугтсан талаарх мэдээлэл байна.

 

Тодруулбал энэ хэрэг энэ сарын 12-ны шөнө 22.00 цагийн үед иргэн М автомашины осолд нас барсан байдалтай олдсоныг хууль хяналтын байгууллагынхан шалгахад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц. Ууганжаргал гэгч холбоотой болох нь тогтоогджээ.

Тэрээр согтуугаар "СЭА" 74-70 улсын дугаартай, ”Тоёото креста” маркийн машин жолоодож явахдаа бусдыг дайрч, амь насыг нь хохироосон байж. Хэргийг харъяаллын дагуу УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа юм байна.

 

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү