“ Гурван найз” тавдугаар сард ашиг орлогоороо тэргүүллээ


2015-06-08 10:25:03
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ.
 
Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа билээ.
 
Таван сарын байдлаар кино театруудад нийт долоон монгол кино гарсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн “Гурван найз” кино 283.729.500 төгрөгийн ашиг орлого олжээ.   
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү