Алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа


2019-06-14 15:27:30

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2019 оны аварга шалгаруулах спортын тэмцээнд амжилттай оролцож байна. Нийт 17 байгууллагын 500 гаруй тамирчид шатар, теннис,дартс, биллярд, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн 7 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Эдгээр тамирчдаас оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаараа шалгарч “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээний ахлах инженер Д.Мөнхзул шатрын тэмцээнд алт, ширээний тенннисээр тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ алт, нэгтгэлийн аж ахуйн менежер Ч.Цацралт-Од хүрэл, 2 дугаар баазын Хүний нөөцийн албаны ахлах менежер Ч.Батбаатар ахлагчтай дартсын баг мөнгөн медалийн болзол тус тус хангалаа. Тэмцээнд оролцож буй нийт багийнхан, медалийн болзол хангасан тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг нэгтгэлийн удирдлага, хамт олноос нь хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү