Баянгол дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдад цахим сургалт хийв


2021-01-12 09:38:08

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдад “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт цахим сургалт хийв. 

Сургалтад Баянгол дүүргийн татварын хэлтсийн 90 албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтаар авлигын ойлголт, илрэх хэлбэр, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар тодорхой мэдлэг олголоо.  

Сургалтын төгсгөлд сургалтад хамрагдсан алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг гарын авлагыг цахимаар хүргэж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар тодорхой зөвлөмж, чиглэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү