Эрчим хүчийг өвлийн горимд шилжүүллээ


2014-09-17 15:07:29

Эрчим хүчний салбарын Ерөнхий инженерүүдийн шуурхай зөвлөгөөнөөр Монгол Улсын нэгдсэн систем, 2014-2015 оны авлийн их ачааллын горим ажиллдагааг хэлэлцэж, Эрчим хүчний сайд Д.Доржпүрэвээр батлуулсан байна.

Үүний дагуу эрчим хүчний таван системийг өчигдрөөс эхлүүлж, өвлийн их ачааллын горимыг ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл мөрдүүлэхээр боллоо.

Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэ хангах хүрээнд 444 үндсэн тоноглолд засвар хийж, 384 туслах тоноглолд мөн засварын ажил, хөрөнгө оруулалтын 387 нэр төрлийн  хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын байдлаар үндсэн тоноглолын засварын ажил 80 хувьтай, хөрөнгө оруулалтын ажил 60 хувьтай яваа ажээ.

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү