Алга болсон хүүг олсон ч хайж байгаа тухай мэдээлэл нь түгсээр....


2014-09-17 15:47:16

Энэ зураг дээрх жаахан Хүү энэ сарын 4-нд алга болоод тухайн өдрөө олдсон байна. Гэтэл одоо хүртэл хүүгийн зурагтай олж өгөхийг хүссэн, шээрлэж бусдад тараахыг уламжилсан зар явсаар байгаа ажээ. Иймээс энэ талаар ЦЕГ-аас хүүг алга болсон өдөрт нь олсон гэдгээ иргэдэд дуулгаж байна. Үүнтэй холбоотойгоор маргааш 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

ЦЕГ-аас маргааш 11.00 цагаас мэдээлэл хийхээр болов.

Олон нийтийн сүлжээ хүчээ авч хүн бүхэн л твиттер, фэйсбүүк ашигладаг болсон. Энэ нь аливаа сэвлээр санал бодлоо солилцох, шинэ соргог мэдээллийг тухайн бүрт нь цаг минут алгасахгүй авах боломжийг бий болгодог.

Иймээс Аав, ээж нар алга болсон хүүхдийн талаарх зар мэдээллийг хамгийн түрүүнд олон нийтийн сүлжээнд байршуулж олон түмэнд хүргэдэг, тэднээс тусламж хүсдэг. Гэтэл эл мэдээлэл дэх зүйлс нь болоод өнгөрсөн олсон байсан ч  он сар улирах тусам мартагдах нь бүү хэл бие биедээ дамжуулсаар , дамжигдсаар л байдаг. Ингэсээр энэ нь олон нийтийг төөрөгдөлд хүргэдэг байна. Иймээс ЦЕГ-аас эл асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү