Хятад мотоцикль унахыг нь хориглоод үр дүнгээ өгсөнгүй, харин одоо...


2014-09-18 09:11:10

Хятад мотоциклийг тойрсон элдэв яриа дуусахгүй нь бололтой. Оны эхний 4 сард орон нутагт үүнээс болж 34 хүн амь насаараа хохирсон байдаг. Жилд 100 орчим хүн хятад мотоцикль унаснаас амиа алддаг гэсэн тоо баримт бий. Иймээс МЗХ-оос Хятад мотоциклиос татгалзах уриалгыг гаргаж, Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагаас  хятад мотоциклийг унаснаар ямар аюулд өртөж болох вэ гэдгийг тоо баримтаар дурьдаад ч энэ уриалга газар авсангүй. Мотоцикль унадаггүй фэйсбүүк, твитерчид л дэмжсэнээс бус яг хөдөөний мал маллан амьдардаг мотоцикль унан үнээ малаа хариулдаг, аж ахуйгаа эрхэлдэг хүмүүст уриалга нь хүрсэнгүй дэг ээ.

Яг үйлдвэрээсээ бол олон улсын стандартын асфальтан зам дээр явах зориулалттай гэсэн тодорхойлолттой байдаг юм билээ.

Нөгөө  л хөдөөнийхөн маань хятад мотоциклио худалдан авсан хэвээр байна.

Бүр замын Цагдаагийн газраас хятад мотоциклийг импортоор оруулж ирэхгүй байх тухай ГЕГ, МХЕГ-т санал хүргүүлсэн байдаг юм билээ. Гэвч ГЕГ-аас оруулж ирэхийг нь хориглолоо гэх талаар ямар чүг дуугарсангүй, энэ хугацаанд.

Манай хөдөөнийхөн л хятад мотоциклийг бартаа ихтэй орон нутгийн замд тохирсон унаа гэж өөрсдөө тодорхойлдогоос бус яг үйлдвэрээсээ бол олон улсын стандартын асфальтан зам дээр явах зориулалттай гэсэн тодорхойлолттой байдаг юм билээ. Үүнийг ШӨХТГ болон Авто тээврийн үндэсний төв, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрынхан хамтран импортлогчдыг шалгаад аль хэдийн мэдчихсэн.

Мотоциклийг унахыг нь хориглохоосоо илүүтэй мотоциклийн стандартыг боловсруулан мөрдүүлэх  тал дээр анхаарах цаг ирсэнийг эргэж сануулъя.

Тэгэхээр осол аваар нь дийлддэггүй энэ мотоциклийг иргэд “ард түмний унаа” гээд өргөмжлөчихсөн байна. Иймээс уг мотоциклийг унахыг нь хориглохоосоо илүүтэй мотоциклийн стандартыг боловсруулан мөрдүүлэх  тал дээр анхаарах цаг ирсэнийг эргэж сануулъя.

 

Б.Цэцэ

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү