Зүлгийг ургахаа больтол нь “гишгэлсэн” цагдаагийн машинд арга хэмжээ авах уу


2014-09-18 09:17:47

Ногоон байгууламж дээр машинаа тавьж хууль зөрчсөн "4506 УНУ" дугаартай машины зураг олон нийтийн бухимдлыг хүргэж, цахим сүлжээгээр зураг нь  тараад байсан. Тэгвэл уг явдлыг Замын цагдаагийн газраас хянан үзэж, жолоочийн эрхийг хоёр жилээр хасаад байгаа билээ. 

Улмаар "4506 УНУ" дугаартай машины жолооч гэм буруугаа ухамсарлан, Замын цагдаагийн газраас өгсөн үүргийн дагуу цэцгийн мандлыг ч сэргээсэн.

Тэгвэл өчигдөөс эхлэн  Цагдаагийн албан хаагчийн дуут дохио бүхий 0705 УНҮ гэсэн машины зураг олон нийтийн сүлжээгээр тархаж байна.

Тэгвэл уржигдар дахин нэг жолоочийн эрхийг хассан. Тодруулбал, III, IV хорооллын нутаг дэвсгэрт ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан "44-45 УНЛ" улсын дугаартай "Land Cruiser" маркийн машины жолоочийн жолооны эрхийг хоёр жилээр хассан билээ.

Зүлэгний хайс эвдэн Benz G-500 машинаа байрлуулсан жолоочийн жолоо барих эрхийг хасаагүй

Харин өчигдөр зүлэгний хайс эвдэн Benz G-500 машинаа байрлуулсан жолоочид арга хэмжээ авсан талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ. Уг жолоочид БГД-ийн Цагдаагийн хэлтсээс арга хэмжээ авч, хайсыг нь нөхөн төлүүлсэн гэдгийг мэдэгдлээ. Тэгээд зогсохгүй “нэр ус, нүүрийг нь гаргах боломжгүй. Учир нь энэ хувь хүний нууцтай холбоотой учир” хэмээн мэдэгдэж цагдаагийн байгууллага олон нийийн дургүйцлийг хүргээд авлаа.

Учир нь хууль дүрэм гоё сайхан машиныг ялгалгүй жолооч бүрт, иргэн бүрт адил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл Benz G-500 машины жолооч зүлэгний хайсийг эвдэлж бүдүүлгийн бүдүүлгээр машинаа байрлуулахдаа зам тээврийн дүрэм зөрчсөөр байтал ийм арга хэмжээ авсан нь иргэдэд чамлалттай байгаа ажээ. Тэгээд ч prius машины жолоочийн эрхийг 2 жилээр хасч, нэр усыг нь зарлачихаад “Benz G-500” болон "Land Cruiser" машины эздийн нэр усыг нууцлаж байгаад бухимдах хүмүүс олон байна.

Энэ талаар иргэд “ Сараалжин төмрийг янзлаад л болоо юм уу? Тэгвэл тэр цэцгийн мандал эвдсэн Prius-ийг яах гэж 2 жилээр эрхийг нь хассын. Хөөрхий буцаагаад янзалсан л байна лээ. Буруу юм хийсэн хүнийг шийтгэх нь зөв хэрэг. Юун хүний нууц, хувын мэдээлсэгийн. Ялгавартай шийтгэлээ болих хэрэгтэй ш дээ. Адилхан л ногоон байгууламж эвдсэн байна. Эрхийг нь хасах хэрэгтэй” гэх мэтээр сэтгэдлүүдээ үлдээжээ.

Харин үүнд  Замын цагдаагийн газраас дараах хариултыг өгчээ.

Захиргааны хариуцлагын тухай хууль 5 дугаар зүйл. Захиргааны хариуцлагад татах хугацаа:
1. Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно. 4. Дараахь тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй:
1/ захиргааны хариуцлага тогтоосон хууль тогтоомж хүчингүй болсон;
2/ зөрчил гаргасан этгээд зөрчил үйлдэх үедээ захиргааны хариуцлага хүлээх насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй байсан;
3/ зөрчил гаргасан этгээд нас барсан;
4/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хариуцлагыг БГД-ийн ЗЦТ-аас тооцсон тул давхардуулан тооцох боломжгүй.

Тэгвэл өчигдөөс эхлэн  Цагдаагийн албан хаагчийн дуут дохио бүхий 0705 УНҮ гэсэн машины зураг олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Уг зургийг постлосон иргэн “цагдаагийн машин байнга зогссоор байгаад зүлэг нь ургахаа байчихсан юм шиг байна” хэмээн бичжээ. Харин одоо Цагдаагийн байгууллагын эл машины жолоочид ямар арга хэмжээ авахыг харах л үлдэв шив дээ.

Б.Цэцэ

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү