“Соната-8”-ын сурталчилгаа Монгол Улсын хуулийг уландаа гишгэлээ


2014-09-18 09:27:08

25 дугаар телевизээр гарсан Соната-8 автомашины рекламны шинжтэй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шүүмжлэлийн бай болсоор байна. Учир нь тус машиныг рекламдахдаа “Монгол Хьюндай Автомотив” компанийнхан  “Соната-8” авсан хүнд дугаарын хязгааралт хамаарахгүй” хэмээн тайлбар хадсан нь олны дургүйцлыг хүргээд  байна.

Дугаарын хязгаарлалтад өртөхгүйн тулд дугааргүй машин унах уу, таван өөр дугаар авах уу. Манайд ийм хууль дүрэм байхгүй” зэргээр

Нийслэлийн иргэд дугаарын хязгаарлалтад өртөх дургүй ч гэлээ хууль дүрмийг бол чанд ягштал биелүүлсээр ирсэн. Гэтэл дурын нэгэн компани Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, ийм мэдээлэл цацаж иргэдийг төөрөлдүүлж байгаа харамсалтай.

Энэ талаар иргэд олон нийтийн сүлжээг ашиглан өөрсдийн санал сэтгэгдлүүдээ үлдээсээр байна. Тэд “Монгол улсын хууль дүрмийг зөрчин байж ийм реклам сурталчилгаа гаргаж байгаа нь ёс зүйгүй асуудал, хууль зөрсөн сурталчилгаа цацаж, иргэдийг төөрөгдүүлж байна, дугаарын хязгаарлалтад өртөхгүйн тулд дугааргүй машин унах уу, таван өөр дугаар авах уу. Манайд ийм хууль дүрэм байхгүй” зэргээр дургүйцсэн сэтгэгдлээ  илэрхийлсээр байна.

Иймээс шударга өрсөлдөөний хуулийг баримтлагчид сурталчилгааны хэм хэмжээнээс хэтэрсэн агуулгатай энэхүү реклам сурталчилгааг анхааралдаа авна гэдэгт найдаж байна.

Б.Цэцэ

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү