Оюутнуудын 70000-ыг энэ сарын 20-ноос олгоно


2014-12-17 11:38:04

Оюутануудад олгодог үндэсний тэтгэлэгийн мөнгийг энэ сарын 20-28-ны хооронд олгохоор болжээ. Сургалтын төрийн сангаас энэ улиралын тэтгэлгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Сангийн яамнаас санхүүжилтийн эрхийг тавихаар төрийн сангаас оюутнуудын дансанд байршуулах юм.

Өнгөрсөн жил давхардсан тоогоор 165 мянган оюутан авч байсан бол энэ жил Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан улиралд 12 дээш багц цагийн хичээлийг судалж,  2.0 голчоос дээш үнэлгээтэй оюутан үндэсний тэтгэлэгт хамрагдах юм. 

Түүнчлэн  сурлагын өндөр амжилт гаргасан 3.4-өөс дээш голч дүнтэй бол 50, 3.8 голчоос дээш бол 75 хувийн урамшуулалын нэмэлт тэтгэлэг авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү