Энд хойт аав, ээждээ зодуулсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүд ирдэг


2014-12-17 12:28:05

Өнөөдрийнхөө сурвалжлагаар бид гэр бүлийн хүчирхийлэлд хохирсон иргэдийг түр хамгаалах байрнаас хүргэж байна. Өнөөгийн нийгмийн нэг сэтгэл түгшээсэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийж хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж хохирогч иргэдийг түр байруулаад жил гаруй хугацаа болж байна.

10849865 342642385942340 1662961401319811131 n

Өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг тус байранд одоогийн байдлаар 13-н эх хүүхдүүд байрлаж байгаа юм.

10505471 342642455942333 73094064470157959 n
Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрлаж байгаа юм байна.

10689712 342642239275688 1765004116945602808 n
Голдуу бага насны хүүхдүүд ээжтэйгээ ирсэн нь өрөвдөм. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид туслаж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг юм байна.

10868264 342642315942347 6497242400976842124 n

Эхний 11 сарын байдлаар гэр бүлийн өртсөн 153 гэр бүлийн 264 иргэнийг 1-33 хоногийн хугацаанд хамгаалалтанд авч тэдэнд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж нөхцөл байдлын үнэлгээ хийн эрсдлийн түвшинг тогтоодог юм. Түвшингээс хамааран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг үргэлжлүүлэн удаан хугацааны хамгаалалтанд авах, хорооны хамтарсан багт хүлээлгэн өгөх эсэхийг шийдвэрлэн дараагийн шатны байгууллагад  холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг юм. 

10421166 342642535942325 7760433841590167445 n

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү