189 хүн архины хордлого авчээ


2014-12-18 09:55:47

Энэ сарын 09-15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний 61 хувь нь СХД-ийн Эрүүл мэндийн төв болон Наркологийн төвд ханджээ. 

Иймээс сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.

Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс  хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.  

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү