Хахууль авсан албан тушаалтанд хорих ял, өгсөн Хятад иргэнд торгох ял оноолоо


2015-01-20 15:14:54

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ж.Пунцагт хахууль өгсөн гэх Хятад Улсын иргэн Юү Шинийн хэргийг өчигдөр шүүхээс шийдвэрлэжээ.

Шүүхээс  шүүгдэгч Ж.Пунцагт хээл хахууль авсан гэм бурууг тогтоож тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,  БНХАУ-ын иргэн Жан Юү Шинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,  Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Жя Рун Лингд хээл хахууль зуучилсан үйлдэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох ял тус тус оногдуулсан байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү