ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн, охиноо байгууллагын зардлаар гадаадад сургах тушаал гаргаж байсан нь ил боллоо


2015-01-21 08:55:33

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Т.Лхагвасүрэн өөрийн төрсөн охин Л.Хонгорзулаа байгууллагынхаа зардлаар гадаадад суралцуулсан гэх мэдээлэл тархаж шуугиан тарьж байсан нь саяхан.

Тэрээр өөрийн охин Л.Хонгорзулаа Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ-ын Сан-Франциско хотын “City college of San Francisco” сургуульд олон улсын бизнес, худалдаа харилцааны мэргэжлээр 2 жил 6 сарын хугацаатай суралцуулах тушаал гаргуулан явуулж байжээ.

Гэвч энэ асуудал нь олон нийтэд ил болонгууд өөрийн тушаалаа цуцласан гэх мэдээлэл ч тархаж байсан билээ.

Эх сурвалжуудын мэдээлж байснаар Т.Лхагвасүрэн охиныхоо сурал­­цах хугацааны төлбөр болох 41 мянган ам. долларыг жил бүрийн төсвийн дагуу төсөвлөн зарцуулахыг Санхүүгийнхээ даргад үүрэгдсэн. Мөн улсын орлогод буюу ард түмэнд очих байсан мөнгөөр үр хүүхэд төдийгүй охиныхоо найз залууг нь тэтгэж байсныг тус газар ажилладаг зарим албан хаагч нь эсэргүүцэн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд дахин ил болгож байсан ч удаатай.
Тиймээс Т.Лхагвасүрэн даргын энэүү амин хувь, ашиг хонжоогоо харсан хууль бус үйлдэл нь УИХ-ын дарга З.Энхболдын хараанд өртөж уг асуудалд Ажлын хэсэг томилуулан, холбогдох дарга нарт нь арга хэмжээ авахаар болсон .

Тэгвэл энэ удаа түүний охиноо Өнгөрсөн оны зургаадугаар сард Улсын зардлаар суралцуулах тухай үүрэгдсэн албан бичиг ил болж, цахим сайтууд тэрхүү тушаалыг нийтэлсэн нь анхаарал татаад эхэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү