Тэтгэвэртээ гарсан нэг шүүгч 115 сая төгрөгийн тэтгэмж авах тооцоо гарчээ


2015-01-21 09:10:27

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тусламж олгодог.Тэгвэл Монголын хамгийн өндөр цалинтай албан хаагчдын тоонд ордог шүүгчид тэтгэвэртээ гарвал хэдэн төгрөгийн тусламж авна гэж бодож байна.

Тэгвэл энэ сарын эхээр Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч гавъяаны амралтад гарчээ. Тэднийг гавъяаных нь амралтад гарахад “төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж”-аар нэг шүүгчид 115 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болж байгаа гэнэ. Улсын дээд шүүхийн шүүгчид сар бүр 3.2 сая төгрөгийн цалин авдаг. Тэтгэвэрт гарахад 36 сарын цалинг нь олгоно гэхээр нэг шүүгч 115 сая төгрөгийн тэтгэмж авахаар болж таарч байгаа аж. Харин нийтдээ 460 төгрөгтөсвөөс гарахаар тооцоо байна.

Хуультай хамтатган гаргасан журмаар бол төрийн албанд 26 ба түүнээс дээш жил ажилласан бол төрийн албан хаагчийн сүүлийн сарын цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгоно.

Харин 25 ба түүнээс доош жил ажилласан бол сүүлийн сарын цалинг 1.4 дахин нэмэгдүүлж, ажилласан жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тусламжийг олгодог юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү