Төв аймгийн удирдлагууд иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно


2019-01-08 21:01:34

Төв аймгийн удирдлагууд иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудлын талаар ярилцаж байхаар долоо хоног бүрийн нэг өдрийг сонгожээ. Нэг үгээр хэлбэл маргаашнаас эхлэн иргэдийг хүлээн авч, санал хүсэлтийг сонсох юм байна.

Ингэснээр иргэндээ ээлтэй төрийн албыг бэхжүүлж, аймаг орон нутгийн хөгжлийг дээшлүүлж, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэн иргэдээ сонсдог, хамтран шийдвэр гаргадаг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох зорилготой аж.

Анхны уулзалт маргааш буюу энэ сарын 9-ний 10:00-13:00 цагт Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн байранд болно.

Уулзалтын арга хэмжээнд Төв аймгийн иргэдийг өргөнөөр оролцож санал бодлоо солилцохыг урьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү