Налайхын уурхайд нэг хүн нас баржээ


2019-01-09 10:34:17

Налайх дүүргийн 3 дугаар хороонд иргэн С-ийн эзэмшлийн далд уурхайн ам цооногт иргэн О агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу очиход тус дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн О /44 настай, эрэгтэй/ далд уурхайн 90 градусын босоо ам цооногт агааргүйдэж, ухаан алдсан байсныг уурхайн ажилчид  гаргасан байжээ. Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү