Улсын дугаар 1, 6-гаар төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнө


2019-01-09 14:14:06

Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоо 1, 6-ын тоогоор төгссөн бол жолооч иргэд сард багтаан Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон.

Үүнд:

1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард,
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү