Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор шийдвэрлэлээ


2019-01-09 16:46:00

АТГ-аас Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр, ажлын байранд нь нэгжлэг хийж улмаар саатуулсан. Ингэхдээ “Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболдын УЕП  байсан Д.Дорлигжав 4 сая ам доллар нэхсэн. Улмаар дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн Д.Баатарын данс руу шилжүүлмэгц түүнийг сулласан хэмээн ярьснаас үүдэн түүнийг шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурлаар Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг прокурорын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн нэг сар хорихоор шийдвэрлэсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү