З.Пагмажавт оногдуулсан найман жилийн ялыг хэвээр үлдээв


2019-01-10 12:46:31

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу  хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Тодруулбал, хоёр шатны шүүхээс З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жил хорих ял оногдуулаад байсан юм. Улмаар З.Пагмажав дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасны дагуу уг хэргийг дахин хэлэлцсэн аж.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү