Ажлын өдөр болгосон ч дугаарын хязгаарлалт үйлчилнэ


2019-01-30 12:35:03

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүлэхээр болсон.

Мөн сар шинийн баярын өдөр болохтой холбоотойгоор амралтын өдрүүдэд автомашинуудыг улсын дугаараар нь тэгш, сондгойд хуваан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Тэгвэл энэ бямба гариг ажлын өдөр болсонтой холбоотойгоор дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх талаар мэдээлэл өглөө.

Энэ амралтын өдөр ажлын өдөр болсныг үл харгалзан тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин ирэх Баасан гараг буюу хоёрдугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү