Сар шинийн баярыг угтан угаалга цэвэрлэгээ хийж байна


2019-02-01 17:41:18

Сар шинийн баярыг угтан “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын ажилтнууд нэгдсэн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд БММЗ, Зүрх-Уул, Хужирбулан, Офицеруудын ордон, Нарангийн голын автобусны эцсийн буудлын 10043м2 талбайн 44 шуудай хогийг 179  жолооч, шалгагч нар цэвэрлэн ачуулсан.

1-р баазын 150 автобус, 2-р баазын 120 автобус, троллейбусны гадна дотор угаалга цэвэрлэгээг хийж, дотор заалны эвдэрсэн бариул, эд зүйлсийг засаж сэлбэн суудлын бүрээсүүдийг угаалаа. Мөн нийт ажилтнууд нэгтгэлийн өрөө тасалгаа,  хурлын заал, баазын талбай,хөдөлгөөн удирдах төв, засвар үйлчилгээний станц, амралтын өрөөг угааж цэвэрлэж байна. 2019 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд нийт 285 жолооч,  101 шалгагч нар автобусны гадна дотор талыг дахин угааж цэвэрлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү