Улсын хэмжээнд 11268 дуудлага хүлээн авчээ


2019-02-11 12:12:14

Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ.

Тодруулбал, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэсэн байна.

Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа, улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал улсын хэмжээнд нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн зохих шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү