Б.Ууганбаяр: Аврагчид тун хүнд нөхцөлд ажилласан


2019-03-11 14:52:06

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Нурангид дарагдсан сүүлийн буюу дөрөв дэх иргэний цогцсыг өнгөрсөн бямба гарагт гаргасан билээ. Осол хоёрдугаар сарын 28-нд гарсан юм.

Энэ ес хоногийн хугацаанд ОБЕГ-ынхан тун шуурхай ажилласан. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Эко алтан заамар” ХХК-ийн талбайд гарсан осолд Онцгой байдлын алба хаагчид ес хоногийг зарцуулж нийт 36 алба хаагч ажилласан. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүнд байсан. Тухайлбал 78 метрийн өндөртэй гүнд орж эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Хана маш их мөстэй байсан. Гэтэл цаг агаар дулаарч байгаа учраас мөс хайлж, унаж байсан. Ус хананаасаа маш их хэмжээгээр байнга нэвтэрч байсан. Осолдсон иргэдийг гаргаж авах баримжаа авахад хүндрэлтэй байсан. Тиймээс бид усны хамгаалалтлын далан байгуулсан. Ингэж усыг хаасан боловч далан нэвтрэлт үүссэн учраас ус соруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, 1000 гаруй метрийн урттай хоолой залгаж усыг сорууллаа.
 
Аврагчид маш хүнд нөхцөлд ажилласан. Усчин аврагчид 20-30 минут шумбалт хийгээд гарч ирээд дагжиран чичирч байсан. Мөн шороотой ус залгиж, шороотой усаар амьсгалж, шумбагч нар шалбааг сорсноос шумбалтын тоног төхөөрөмж эвдэрч, түүнийг засахад нэлээдтэй цаг зарцуулж байсан.

Шороотой ус залгина гэдэг эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудал. Өнөөдөртөө аврагчид маань залуу насны эрч хүчээр, тушаал биелүүлэх үүрэгтэй тул хүнд нөхцөлд ажилласан ч цаашид чөмөг хөлдөх ч эрсдэл дагуулах учраас шумбалтыг болиулсан. Усны түвшинг буулгасан ч уулнаас байнга ус тасралтгүй урсаж байсан учраас газар дээр нь өөр шийдвэр гаргах үүрэг надад оногдсон” гэлээ.

Аврагчдын зориулалтын хувцас өртөг ихтэй. Мөстэй усанд шумбасан тул зарим хувцас урагдсан. Тиймээс шинээр худалдан авах шаардлагатай байгаа аж.  Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцуулжээ.

Харин ослын шалтгааны талаар МХЕГ энэ талаар мэдээлэл өгөх юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү