Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилтнууд орон нутагт ажиллав


2019-03-12 10:38:54

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ажилтнууд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласан байна. Дээрх хоёр аймагт хувьцаа, хөрөнгийн зах зээлийн сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Энэхүү сургалтаар Өвөрхангай, Баянхонгор аймаг, аймгийн Шинэ жинст, Баян-Өндөр сумдын нийт 2354 гаруй иргэнд мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.

Компанийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс иргэд байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтээр үнэ төлбөргүй хөрөнгийн зах зээлтэй холбоотой төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд төвийн байрандаа 7 хоног бүрийн Лхагва гарагт 1072 хувьцааны талаар болон хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны арилжааны тухай сургалтыг зохион байгуулдаг тул хүссэн хүн хамрагдах боломжтой юм.

Тус төвийн сошиал суваг Facebook page хуудсыг /1072 Хувьцаа Мэдээллийн Төв/ нээн ажиллуулснаас хойш өнөөдрийн байдлаар 63,639 like 64,234 дагагчтай болж 1,658,452 хандалт, асуулт, хариулт явагдсан байна. Мөн "1072” төвийг ажиллуулснаас хойш 24,532 гаруй иргэн биечлэн ирж үйлчилгээ авсан, лавлах утсаар 50,035 гаруй иргэн мэдээлэл аваад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү