Уурхайн ослын газарт ажилласан алба хаагчдыг шагнана


2019-03-12 11:15:08

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн ил уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж харамсалтайгаар амиа алдсан билээ.

Амиа алдсан иргэдийг эрэн хайх гаргах ажиллагаа нийт ес хоног үргэлжилсэн бөгөөд ослын газарт ОБЕГ-ын 36 алба хаагч нойр хоолгүй ажиллаж байж осолдсон иргэдийн цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Онцгой байдлын алба хаагчид олон хоногийн турш хүнд нөхцөлд тасралтгүй ажилласан тул ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ослын газарт ажилласан алба хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгох талаар газрын дарга Т.Бадралтай ярилцаж байгаа аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү